Клубын танилцуулга

Бидний тухай

Nomadic Kickers — Монголын залуу хөлбөмбөгчдийн академи. 2020 онд байгуулагдсан цагаасаа хойш олон зуун хүүхдийг бэлтгэжээ.

Удирдлага

Захирлын мэндчилгээ

Г. Буян-Арвижих

"Манай клуб зөвхөн хөлбөмбөг сургадаг газар биш. Бид хүүхдүүддээ багаар ажиллах ур чадвар, эрүүл амьдралын хэв маяг, өрсөлдөх сэтгэлгээг хамт олгодог."

"Та хүүхдээ бидэнд итгэж даатгаснаар сайн хөлбөмбөгчин төдийгүй сайн хүн бэлтгэж байна гэдэгт итгэлтэй байж болно."

— Г. Буян-Арвижих

Түүх

Клубын түүх

20

2020 — Клуб байгуулагдсан

U7-U10 насны 30 хүүхэдтэйгээр Хүннү спорт цогцолборт үйл ажиллагаагаа эхэлсэн.

22

2022 — U13 баг улсын мөнгөн медальт

Үндэсний U13 насны аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

24

2024 — 4E төсөл нээгдсэн

Enthusiastic, Event, Education, Electronic — 4 чиглэлтэй цогц хөгжлийн төсөл хэрэгжсэн.

26

2026 — U13 улсын аварга

Манай U13 баг улсын аваргын алтан медалийг анх удаа хүртлээ.

Команд

Хамт олон

Г. Буян-Арвижих

Г. Буян-Арвижих

Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч

Nomadic Kickers клубийн үүсгэн байгуулагч. 2018 оноос Little Kickers олон улсын франчайзыг Монголд хэрэгжүүлж эхэлсэн. 2021 онд Nomadic Kickers клубийг үүсгэн байгуулсан. 2025 оноос 4E төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

Сүх-Эрдэнэ

Сүх-Эрдэнэ

Олон улсын шүүгч · Дасгалжуулагч

AFC Elite assistant referee (2022), FIFA assistant referee (2022). Монголын Дээд лигийн шилдэг туслах шүүгч, МХБХ-ны 1-р лигийн шилдэг талбайн шүүгч. 2018 оноос Little Kickers Mongolia, 2021 оноос Nomadic Kickers FC клубийн анхны дасгалжуулагчдын нэг.

Э. Сарангэрэл

Э. Сарангэрэл

Дасгалжуулагч

Хөлбөмбөгийн спортын мастер, AFC «C» зэрэгтэй дасгалжуулагч. 2020 оноос Little Kickers ОУ-ын хөтөлбөрийн дасгалжуулагч, 2021 оноос Nomadic Kickers клубт ажилладаг.

Г. Мөнхтамир

Г. Мөнхтамир

Тоглогч, дасгалжуулагч

Тамирчны зам: Ulaanbaatar City FC өсвөр + үндсэн баг (2016–2019), Футзалны Дээд лиг (2021), Футзал 1-р лиг — Шонхор баг (2021–одоо). Олон удаа алт/мөнгө/хүрэл медаль. 2023, 2025 онд СБД-н шигшээ багийн U15 дасгалжуулагч. 2025 оны 10-р сараас Nomadic Kickers клубт.