1. Танилцуулга
Гэрэгэ ХХК (цаашид «бид») нь хүүхдийн хөлбөмбөгийн сургалт явуулдаг Nomadic Kickers хөлбөмбөгийн академид (цаашид «клуб») зориулсан вэб сайт, апп-ыг эрхлэн явуулдаг. Энэхүү бодлого нь дараах үйлчилгээ бүрд нэгэн адил үйлчилнэ:
- kidssports.mn вэб сайт болон түүний дэлгүүр
- Академийн дасгалжуулагч, админ болон хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид зориулсан Nomadic Kickers гар утасны апп (Android, iOS — багцын нэр com.nomadkickers.academy_tracker)
- Академийн удирдлагын вэб самбар (kidssports.mn/admin)
- Эцэг эх, асран хамгаалагчийн вэб хэсэг (kidssports.mn/parent)
Систем болон серверүүдийг бид хөгжүүлж, ажиллуулдаг.
Бид таны мэдээллийг зардаггүй, зар сурталчилгаанд ашигладаггүй. Апп болон вэб сайтад зар сурталчилгааны SDK, хэрэглэгчийн үйлдлийг хянах аналитик байхгүй бөгөөд бид сурталчилгааны танигч (Advertising ID) ашигладаггүй.
2. Цуглуулдаг мэдээлэл
Дасгалжуулагч, админы бүртгэл
- Нэр, утасны дугаар
- Нууц үг — зөвхөн bcrypt алгоритмаар хэшлэгдсэн хэлбэрээр хадгалагдана. Бид таны нууц үгийг задлах боломжгүй
- Та аль академид ямар үүрэгтэй (админ, дасгалжуулагч) ажилладаг
- Ажилтны урилга — урьсан хүний нэр, утасны дугаар
- Нэвтрэх, нууц үг сэргээх нэг удаагийн код — зөвхөн хэш хэлбэрээр, богино хугацаанд
Эцэг эх, асран хамгаалагчийн бүртгэл
- Нэр, утасны дугаар, нууц үг (bcrypt хэшээр). Бүртгүүлэхдээ утсандаа ирсэн SMS кодоор дугаараа баталгаажуулна
- Таны нэмсэн хүүхдийн регистрийн дугаар. Академи таныг тухайн хүүхдийн асран хамгаалагчаар бүртгээгүй бол хүүхдийн нэрийн зөвхөн эхний үсгүүд, төрсөн он танд харагдана
- Хүүхдээ ангид бүртгүүлэх хүсэлт — аль хүүхэд, аль академийн аль анги, академийн шийдвэр, шалтгаан
- Сургалтын төлбөр — QPay-ээр хийсэн төлбөрийн дүн, огноо, төлөв, И-баримт
- Имэйл хаяг (заавал биш) — мэдэгдлийг имэйлээр авахыг хүсвэл. Хаяг руу илгээсэн кодоор баталгаажуулна
- Мэдэгдлийн тохиргоо — апп, имэйл, хөтчийн мэдэгдэл асаалттай эсэх
Тамирчин хүүхдийн мэдээлэл
Хүүхэд өөрөө апп ашигладаггүй. Энэ мэдээллийг академийн ажилтан хүүхдийг элсүүлэх үед болон сургалтын явцад оруулна (эцэг эх хүүхдээ регистрийн дугаараар нь нэмж болно):
- Нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, хүйс
- Спортын төрөл, тоглолтын байрлал, анги, элсэлтийн төлөв
- Зураг (заавал биш). Апп болон удирдлагын самбар зургийг 512×512 цэгийн JPEG болгон багасгаж, байршил (GPS) зэрэг бүх метадатаг арилгаад илгээдэг. Сервер ч хүлээн авахдаа метадатаг дахин арилгана
- Ирц — ирсэн, хоцорсон, чөлөөтэй, тасалсан
- Биеийн хэмжилт — өндөр, жин, биеийн жингийн индекс (BMI), гар, шилбэ, гуя, цээжний тойрог
- Биеийн тамирын сорил — үсрэлт, түлхэлт, гэдэсний дасгал, авхаалж, тэсвэрийн гүйлт зэрэг
- Техникийн ур чадвар, сэтгэл зүйн үнэлгээ — хариу үйлдлийн хурд, анхаарал төвлөрөл, өрсөлдөх сэтгэлгээ зэрэг
- Тоглолтын статистик, бэлтгэлийн ачааллын үзүүлэлт (гүйсэн зай, хурд, спринтийн тоо). Эдгээрийг дасгалжуулагч гараар оруулна — апп таны болон хүүхдийн байршлыг тодорхойлдоггүй
- Бэлтгэлд оролцох боломжгүй хугацаа — гэмтэлтэй, өвчтэй эсвэл бусад шалтгаан, эхлэх, дуусах огноо, тэмдэглэл
- Ажилтны тэмдэглэл — хүүхдийн талаар академийн ажилтны бичсэн тэмдэглэл
- Хичээлийн бүртгэл — ангийн тухайн өдрийн хичээлийн тэмдэглэл, ачаалал, үргэлжилсэн хугацаа, дасгалын төлөвлөгөө
- Сургалтын төлбөрийн нэхэмжлэл — дүн, төлөх хугацаа, төлөв
Асран хамгаалагчийн мэдээлэл
- Нэр, утасны дугаар, аль хүүхдийн асран хамгаалагч болох нь
Вэб сайтын зочин, худалдан авагч
- Мэдээ авахаар бүртгүүлсэн бол имэйл хаяг
- Дэлгүүрээс захиалга өгсөн бол нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг, захиалсан бараа
- Бид картын мэдээлэл хүлээн авдаггүй. Төлбөрийг QPay шууд боловсруулна
Техникийн мэдээлэл
- IP хаяг — хандалтын хязгаарлалт (rate limit) болон серверийн логод ашиглана. Нэг удаагийн код хүсэх үед апп эсвэл хөтчийн төрөл (User-Agent) мөн логод бичигдэнэ
- Нэвтрэлтийн сесс — токены хэш, хүчинтэй хугацаа
- Мэдэгдэл хүргэх хаяг — Android утасны мэдэгдлийн токен (Firebase), эцэг эхийн вэб хэсэгт хөтчийн мэдэгдэл асаасан бол тухайн хөтчийн мэдэгдлийн бүртгэл
- Алдааны тайлан — апп, вэб сайт, удирдлагын самбарт алдаа гарахад алдааны төрөл, текст, программын кодын байршил, хувилбар, үйлдлийн систем, хөтөч эсвэл төхөөрөмжийн загвар, мөн апп, удирдлагын самбараас таны бүртгэлийн дотоод дугаар, сонгосон академи. Илгээхээс өмнө алдааны текстээс утасны дугаар, имэйл, регистрийн дугаар, урт тоо, токеныг арилгана. Нэр, дэлгэцийн зураг, маягтад оруулсан утга, хүсэлтийн агуулгыг тайланд хавсаргадаггүй. Android-ын системийн түвшний гэнэтийн зогсолтын тайлан ийм цэвэрлэгээгүйгээр төхөөрөмжийн техникийн мэдээлэлтэй, нэвтрээгүй үед апп-ын суулгалтын санамсаргүй дугаартай илгээгдэж болно
3. Мэдээллийг ашиглах
- Академийн сургалтыг зохион байгуулах — элсэлт, анги, ирц бүртгэх
- Хүүхдийн бие бялдар, ур чадварын хөгжлийг хянаж, үнэлгээ тооцоолох
- Сургалтын төлбөрийг бүртгэх
- Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ мэдээлэл, ангийн хуваарь, нэхэмжлэлийг харуулах, ангид бүртгүүлэх хүсэлт хүлээн авах, сургалтын төлбөрийг QPay-ээр хүлээн авах
- Бүртгэл удирдах — бүртгүүлэх, нэвтрэх, ажилтан урих, нууц үг сэргээх кодыг SMS-ээр илгээх
- Мэдэгдэл илгээх — ажилтанд хичээлийн сануулга, бөглөөгүй ирц, ангийн хуваарь, завсарлагын өөрчлөлт; эцэг эхэд нэхэмжлэл, төлбөр, хүсэлтийн хариу, ангийн хуваарь, завсарлагын өөрчлөлт
- Дэлгүүрийн захиалгыг хүргэх, клубын мэдээ илгээх
- Алдааг илрүүлж засах
- Аюулгүй байдал — хандалтын хязгаарлалт, зүй бус хандалтаас сэргийлэх
Хүүхдийн мэдээллийг зөвхөн сургалтын зорилгоор ашиглана.
4. Мэдээлэл хуваалцах
Бид мэдээллийг зөвхөн үйлчилгээгээ ажиллуулахад шаардлагатай хэмжээгээр дараах талуудад дамжуулна:
- Академийн ажилтан — хүүхдийн мэдээлэл зөвхөн тухайн хүүхдийг элсүүлсэн академийн админ, дасгалжуулагчид харагдана
- Эцэг эх, асран хамгаалагч — академи хүүхдийн асран хамгаалагчийн бүртгэлд оруулсан утасны дугаараар бүртгүүлсэн хүн тухайн академи дахь хүүхдийн профайл, зураг, ирц, хуваарь, хэмжилт, сорил, үнэлгээ, тоглолтын статистик, нэхэмжлэлийг харна. Ажилтны тэмдэглэл, бэлтгэлд оролцох боломжгүй хугацааны (гэмтэл, өвчин) бүртгэл, тоглолтын статистикт дасгалжуулагчийн бичсэн тэмдэглэл, хэн оруулсан нь эцэг эхэд харагдахгүй
- Өөр академи — нэг хүүхэд платформ дээрх өөр академид мөн элссэн бол түүний нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, хүйс хоёр академид харагдана. Зураг, хэмжилт, үнэлгээ, ирц, төлбөрийн мэдээлэл академи бүрд тусдаа бөгөөд хуваалцагдахгүй
- Гэрэгэ Core (иргэний бүртгэлийн мэдээллийн систем) — хүүхдийг элсүүлэх, эсвэл эцэг эх хүүхдээ нэмэхэд регистрийн дугаараар нь нэр, төрсөн огноо, хүйсийг шалгаж авна
- Гэрэгэ SMS үйлчилгээ — нэг удаагийн код, урилга, утасны дугаар солигдсоныг мэдэгдэхэд утасны дугаар, мессежийн агуулга дамжина
- Гэрэгэ-ийн имэйлийн үйлчилгээ — баталгаажуулах код, нэхэмжлэлийн мэдэгдлийг имэйлээр хүргэхэд таны имэйл хаяг, мессежийн агуулга дамжина
- Google Firebase Cloud Messaging — Android утсанд мэдэгдэл хүргэхэд утасны мэдэгдлийн токен, мэдэгдлийн гарчиг, текст, дотоод танигч дугаарууд, огноо Google-ээр дамжина. Мэдэгдэлд хүүхдийн нэр байхгүй: гарчиг нь ангийн нэр эсвэл тогтмол өгүүлбэр, текст нь академийн нэр, тоо, дүн, огноо байна. iOS хувилбар Firebase-ийг ажиллуулдаггүй тул түүнд утасны мэдэгдэл ирэхгүй
- Хөтчийн мэдэгдлийн үйлчилгээ — эцэг эхийн вэб хэсэгт хөтчийн мэдэгдэл асаасан бол мэдэгдлийг шифрлэн тухайн хөтчийн үйлдвэрлэгчийн (Google, Mozilla, Apple, Microsoft) мэдэгдлийн үйлчилгээгээр дамжуулна
- Гэрэгэ Шоп (shop.gerege.mn), QPay — дэлгүүрийн захиалга, төлбөрийг боловсруулна
- Гэрэгэ-ийн QPay, И-баримтын үйлчилгээ — сургалтын төлбөрийг QPay-ээр хүлээн авахад нэхэмжлэлийн дугаар, дүн; хуулийн дагуу И-баримт олгоход төлбөрийн дүн, нэхэмжлэлийн тайлбар дамжина. Таны нэр, утасны дугаар дамжихгүй
- Газрын зураг, фонт — ангийн байршлыг харуулахад апп OpenStreetMap-ийн, вэб сайт болон эцэг эхийн вэб хэсэг Google Maps-ийн газрын зургийг ачаална; вэб сайт Google Fonts-ийн фонт ашиглана. Эдгээр үйлчилгээ таны IP хаягийг өөрсдийн нөхцлийн дагуу хүлээн авна
- Гэрэгэ-ийн платформын ажилтан — тусламж үзүүлэх шаардлагатай үед таны бүртгэлээр хамгийн ихдээ 2 цагаар нэвтэрч болно. Шалтгаан, хэн, хэзээ нэвтэрсэн нь бүртгэгдэнэ
- Хуулийн байгууллага — хууль ёсны шаардлагын дагуу
Мэдээллийн сан, файл хадгалалт, алдааны тайлан (GlitchTip) Гэрэгэ-ийн өөрийн удирддаг серверт ажилладаг — гуравдагч этгээдийн үүлэн үйлчилгээ биш.
Вэб сайтад клубын өөрийн нийтэлсэн мэдээ, зураг, тоглолтын мэдээлэл, багийн гишүүдийн танилцуулга олон нийтэд харагдана. Тамирчин хүүхдийн бүртгэл, хэмжилт, үнэлгээ вэб сайтад нийтлэгддэггүй.
5. Мэдээллийн хамгаалалт
- Апп болон вэбээс сервер лүү дамжих бүх мэдээлэл HTTPS (TLS) шифрлэлттэй. Апп шифрлэгдээгүй холболт зөвшөөрдөггүй
- Нууц үг bcrypt хэшээр хадгалагдана
- Гарахад тухайн төхөөрөмжийн нэвтрэлт, нууц үг солих, сэргээх, бүртгэл хаахад бусад бүх төхөөрөмж дээрх нэвтрэлт даруй хүчингүй болно
- Академи бүрийн үүрэгт суурилсан хандалт — ажилтан зөвхөн өөрийн академийн мэдээллийг харна
- Эцэг эх зөвхөн өөрийн утасны дугаартай холбогдсон хүүхдийн мэдээллийг харна
- Хүүхдийн зураг нийтэд нээлттэй холбоосгүй, хаалттай санд хадгалагдана
- Нэвтрэх оролдлого, код илгээхэд тоон хязгаар тавина
- Бүртгэл, хүүхэд, асран хамгаалагч, элсэлт, анги, ирц, нэхэмжлэлийн мэдээлэлд хийсэн өөрчлөлт бүрийг хэн, хэзээ хийсэн, хуучин болон шинэ утгатай нь бүртгэнэ. Нууц үгийн утга бүртгэгдэхгүй
6. Төхөөрөмж дээрх хадгалалт
- Апп — нэвтрэлтийн токеныг үйлдлийн системийн хамгаалалттай санд (iOS Keychain, Android Keystore) хадгална. Утасны нөөцлөлт болон шинэ утас руу шилжүүлэхэд хуулагдахгүй тул шинэ төхөөрөмж дээр дахин нэвтэрнэ
- Апп, сүлжээгүй үед — дасгалжуулагчийн хадгалсан ирц, хичээлийн бүртгэл, сорилын үр дүн, тоглолтын статистик сервер лүү илгээгдэх хүртэл мөн энэ хамгаалалттай санд хадгалагдаж, сүлжээ сэргэхэд илгээгдэнэ. Гарах товч дарахад илгээгдээгүй бүртгэлүүд устна — апп үүнийг урьдчилан асууна
- Апп, дасгалжуулагчийн горим — сүлжээгүй үед харуулахын тулд сүүлд ачаалсан хуваарь, анги, тамирчдын жагсаалт, ирц, сүүлд нээсэн хүүхдийн профайл, үнэлгээг утсанд AES-256 шифрлэлттэй хадгална; шифрлэлтийн түлхүүр нь хамгаалалттай санд байна. 7 хоногоос хуучин хадгалалт ашиглагдахгүй бөгөөд устгагдана. Гарах эсвэл нэвтрэлт дуусахад энэ хадгалалт бүхэлдээ устна. Эцэг эхийн горимд ийм хадгалалт хийгдэхгүй
- Апп, бусад — сонгосон горим (дасгалжуулагч, эцэг эх), сорилын аргын сонголт, илгээж амжаагүй алдааны тайлан утсанд хадгалагдана
- Вэб сайт — күүки ашигладаггүй. Дэлгүүрийн сагс, төлөгдөөгүй захиалга, хүргэлтийн маягт (нэр, утас, хаяг — захиалга төлөгдөх хүртэл) хөтчийн localStorage-д хадгалагдана
- Удирдлагын самбар, эцэг эхийн вэб хэсэг — нэвтрэлтийн токен, сонгосон хэл хөтчийн localStorage-д хадгалагдана. Удирдлагын самбарын нэвтрэх хуудас сүүлд нэвтэрсэн утасны дугааруудыг мөн тэнд санана
7. Хадгалах хугацаа
- Бүртгэлтэй хэрэглэгчийн мэдээлэл бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгалагдана
- Бүртгэл хаахад академийн гишүүнчлэл шууд устана. Бүх төхөөрөмж дээрх нэвтрэлт, хүлээгдэж буй урилга шууд хүчингүй болж 30, 90 хоногийн дараа тус тус устана; ашиглагдаагүй нэг удаагийн код шууд хүчингүй болж 7 хоногийн дотор устана. Таны нэмсэн хүүхдийн жагсаалт, имэйл хаяг, мэдэгдлийн токен, хөтчийн мэдэгдлийн бүртгэл, илгээгдээгүй имэйл ба хөтчийн мэдэгдэл, апп доторх мэдэгдлийн жагсаалт шууд устаж, хүлээгдэж буй хүсэлт цуцлагдана. Нэр, утасны дугаар 12 сар хадгалагдаж, дараах сард арилна — таны оруулсан үнэлгээ, бүртгэлийг хэн оруулсан нь тодорхой байх ёстой. Дэлгэрэнгүйг Бүртгэл устгах хуудаснаас үзнэ үү
- Хүүхдийн мэдээлэл академи сургалтын бүртгэлээ хөтлөх хугацаанд хадгалагдана. Асран хамгаалагч устгуулах хүсэлт гаргаж болно
- Сургалтын төлбөрийн нэхэмжлэл, төлбөр, И-баримтын бүртгэл нягтлан бодох бүртгэлийн шаардлагаар хадгалагдана
- Нэг удаагийн код 7 хоногийн дотор, хугацаа дууссан сесс тогтмол автоматаар устгагдана
- Апп доторх мэдэгдлийн жагсаалт 30 хоногийн дараа уншсан эсэхээс үл хамааран устна
- Мэдэгдэл илгээх дарааллын бичлэг 14 хоногийн дараа устна
- Утасны мэдэгдлийн токен апп-аас гарахад (сүлжээтэй үед), эсвэл апп-ыг 60 хоног нээгээгүй бол устна
- Мэдээлэлд хийсэн өөрчлөлтийн бүртгэл 24 сар хадгалагдана. Хаагдсан бүртгэлийн нэр, утасны дугаарыг арилгахад өөрчлөлтийн бүртгэлээс ч мөн арилгана
- Алдааны тайлан 90 хоног хадгалагдана
- Мэдээ авах имэйл хаяг таны хүсэлтээр устгагдана
- Мэдээллийн сангийн нөөц хуулбарыг өдөр бүр авдаг бөгөөд хуучин утгууд түүнд ойролцоогоор 12 сар хадгалагдана. Иймд хаагдсан бүртгэлийн нэр, утас бүх хуулбараас 26 сарын дотор бүрмөсөн арилна
8. Таны эрхүүд
- Бүртгэлтэй хэрэглэгч: нэр, утасны дугаар, нууц үгээ апп-ын «Бүртгэл» → «Хувийн мэдээлэл» хэсгээс засах, солих
- Бүртгэлтэй хэрэглэгч: бүртгэлээ хаах — заавар
- Эцэг эх: имэйл хаягаа устгах, апп, имэйл, хөтчийн мэдэгдлийг мэдэгдлийн тохиргооноос унтраах, өөрөө нэмсэн хүүхдээ жагсаалтаас хасах
- Асран хамгаалагч: хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцах, засуулах, устгуулах — заавар
- Мэдээ авахаа болих, захиалгын мэдээллээ устгуулах — доорх хаягаар холбогдоно
9. Хүүхдийн нууцлал
Манай үйлчилгээ хүүхдийн сургалтын мэдээллийг боловсруулдаг ч хүүхдэд зориулагдаагүй: апп, удирдлагын самбар, эцэг эхийн вэб хэсгийг зөвхөн насанд хүрэгчид — академийн ажилтан, хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч ашиглана. Бид хүүхдээс мэдээлэл шууд цуглуулдаггүй — эцэг эх, асран хамгаалагч хүүхдээ академид элсүүлэхдээ өгсөн мэдээллийг академийн ажилтан оруулна; эцэг эх хүүхдээ регистрийн дугаараар нь нэмэхэд нэр, төрсөн огноо, хүйсийг иргэний бүртгэлээс авна.
Хүүхдийн мэдээллийг зар сурталчилгаа, профайл үүсгэх, эсвэл сургалтаас өөр зорилгоор хэзээ ч ашиглахгүй.
10. Өөрчлөлт
Бид энэхүү бодлогыг үе үе шинэчилж болно. Чухал өөрчлөлт хийсэн тохиолдолд танд мэдэгдэнэ. Хуудасны дээд талын огноо сүүлийн шинэчлэлтийг харуулна.
11. Холбоо барих
Нууцлал, мэдээлэл устгах хүсэлттэй холбоотой асуултыг доорх хаягаар илгээнэ үү:
- Нууцлал, мэдээлэл устгах хүсэлт: info@gerege.mn
- Клубын имэйл: kickersnomadic@gmail.com
- Клубын утас: 90231800
- Хаяг: Белла Виста хотхоны хөлбөмбөгийн талбай
- Эрхлэгч: Гэрэгэ ХХК, Улаанбаатар, Монгол Улс