1. Нөхцөлийг хүлээн зөвшөөрөх
kidssports.mn вэб сайт, түүний дэлгүүр, Nomadic Kickers гар утасны апп, академийн удирдлагын самбар болон эцэг эхийн вэб хэсгийг (цаашид «үйлчилгээ») ашигласнаар та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна. Зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглахгүй байна уу.
2. Үйлчилгээний тодорхойлолт
Гэрэгэ ХХК (цаашид «бид») Nomadic Kickers хөлбөмбөгийн академийн (цаашид «клуб») вэб сайтыг эрхлэн явуулдаг. Вэб сайт ангиуд, мэдээ, тоглолт, тэмцээний мэдээлэл түгээж, онлайн дэлгүүр ажиллуулдаг. Nomadic Kickers апп болон удирдлагын самбар нь академийн ажилтанд тамирчдын бүртгэл, ирц, хөгжлийн үнэлгээ, сургалтын төлбөрийг хөтлөх хэрэгсэл юм. Эцэг эх, асран хамгаалагч апп болон эцэг эхийн вэб хэсгээр (kidssports.mn/parent) хүүхдийнхээ сургалтын мэдээллийг харж, ангид бүртгүүлэх хүсэлт гаргаж, сургалтын төлбөрөө QPay-ээр төлнө.
3. Бүртгэл
Ажилтны бүртгэл зөвхөн академийн админы урилгаар үүснэ. Эцэг эх, асран хамгаалагч утасны дугаар, SMS кодоор өөрөө бүртгүүлнэ. Бүртгэлтэй хэрэглэгч:
- 18 наснаас дээш байна
- Үнэн зөв нэр, өөрийн утасны дугаарыг ашиглана
- Нууц үгээ бусдад өгөхгүй, бүртгэлээ аюулгүй байлгана
- Бүртгэлдээ хийгдсэн үйлдлийг өөрөө хариуцна
4. Хүүхдийн мэдээлэлтэй ажиллах үүрэг
Апп болон удирдлагын самбарт хүүхдийн хувийн мэдээлэл хадгалагддаг тул академийн ажилтан:
- Хүүхдийн мэдээллийг зөвхөн сургалтын зорилгоор ашиглана
- Мэдээллийг академиас гадуур дамжуулахгүй, хуулбарлахгүй, нийтлэхгүй
- Хэмжилт, үнэлгээг үнэн зөв оруулна
- Хүүхдийн зургийг зөвхөн асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр авна
- Академийн админ ажлаас гарсан ажилтны хандалтыг удирдлагын самбараас цаг алдалгүй хаана
Мэдээллийг хэрхэн боловсруулдаг талаар Нууцлалын бодлого-оос үзнэ үү.
5. Дэлгүүр
- Бүх үнэ Монгол төгрөгөөр (₮) илэрхийлэгдэнэ
- Захиалга, төлбөр, хүргэлтийг Гэрэгэ Шоп (shop.gerege.mn) платформоор, төлбөрийг QPay-ээр гүйцэтгэнэ
- Захиалга төлбөр баталгаажсаны дараа хүчинтэй болно
- Захиалга, хүргэлт, буцаалттай холбоотой асуудлаар доорх хаягаар холбогдоно уу
6. Сургалтын төлбөр
- Сургалтын төлбөр нь академийн биечлэн явуулдаг сургалтын төлбөр юм. Үнийг академи тогтооно
- Нэхэмжлэхийг академийн админ хүүхэд бүрээр гаргана
- Нэхэмжлэхийн дүнд Гэрэгэ ХХК-ийн үйлчилгээний шимтгэл багтсан бөгөөд апп болон эцэг эхийн вэб хэсэгт сургалтын төлбөр, шимтгэлийг тусад нь харуулна
- Төлбөрийг QPay-ээр, банкны апп-аар төлнө. Бид картын мэдээлэл хүлээн авахгүй, хадгалахгүй
- Төлөгдсөн нэхэмжлэхийг цуцлахгүй. Буцаан олголт, давхар төлөлтийн асуудлыг академитай шууд шийдвэрлэнэ
7. Хориглох үйлдэл
Үйлчилгээг ашиглахдаа та дараах үйлдлийг хийхгүй байхыг зөвшөөрч байна:
- Бусдын бүртгэлээр нэвтрэх, бусдын эрхэд халдах
- Хуурамч мэдээлэл оруулах
- Системийг эвдэх, хамгаалалтыг тойрох, зөвшөөрөлгүй мэдээлэл татах оролдлого хийх
- Хууль бус үйл ажиллагаанд ашиглах
8. Оюуны өмч
Nomadic Kickers нэр, лого, вэб сайт болон апп-ын агуулга, дизайн нь клубын өмч. Зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, тараах, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
9. Хариуцлагын хязгаарлалт
Бид үйлчилгээг найдвартай, тасралтгүй ажиллуулахыг эрмэлзэх боловч түр зогсолт, алдаа гарахгүй гэж баталгаажуулахгүй. Хэрэглэгч үйлчилгээг буруу ашигласнаас үүдэх хохирлыг бид хариуцахгүй.
10. Эрүүл мэндийн анхааруулга
Апп-д бүртгэгдэх хэмжилт, сорил, үнэлгээ нь сургалтын хөгжлийг хянах зорилготой бөгөөд эмнэлгийн дүгнэлт, зөвлөгөөг орлохгүй. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар эмчид хандана уу.
11. Бүртгэл хаах, түдгэлзүүлэх
Та бүртгэлээ хүссэн үедээ апп-аас хааж болно — заавар. Эдгээр нөхцөлийг зөрчсөн тохиолдолд академийн админ тухайн ажилтны хандалтыг хааж, бид бүртгэлийг түдгэлзүүлэх эрхтэй.
12. Нөхцөлийн өөрчлөлт
Бид эдгээр нөхцөлийг үе үе шинэчилж болно. Чухал өөрчлөлт хийсэн тохиолдолд танд мэдэгдэнэ. Өөрчлөлтийн дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал шинэчлэгдсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
13. Хэрэглэх хууль
Эдгээр нөхцөл Монгол Улсын хуулиар зохицуулагдана. Маргаан гарвал Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
14. Холбоо барих
- Нууцлал, мэдээлэл устгах хүсэлт: info@gerege.mn
- Клубын имэйл: kickersnomadic@gmail.com
- Клубын утас: 90231800
- Хаяг: Белла Виста хотхоны хөлбөмбөгийн талбай
- Эрхлэгч: Гэрэгэ ХХК, Улаанбаатар, Монгол Улс