5:0-ЭЭР ХОЖЛОО
2026 оны есдүгээр сарын 10
DEREN CUP тэмцээнд оролцож буй Номадик Кикерс клубийн 7 насны баг өнөөдрийн өрсөлдөгч "Дэрэн-2" багийг 5:0-ээр буулган авлаа.
Энэ тоглолтын гоолын салхийг Мэргэн хагалсан бол удаах гоолыг үндсэн багтай анхны тэмцээндээ оролцож буй Эрболд өөрийн нэр дээр бүртгүүллээ.
Багийн ахлагч, мэргэн бууч Х.Идэрцогт маш олон боломж үүсгэж байсныхаа үр шимийг хүртэж гурван гоол оруулав.
Тийнхүү тэмцээний эхний ялалтаа байгуулсан бяцхан тамирчид маань хэсгийн сүүлийн тоглолтоо бямба гарагт 9:00 цагаас "Шинэ Яармаг" клубтэй хийнэ.
#UnlockYourPotential 🧡💙
Khuns Group
Gerege Systems
Silla Construction Group
TG SPORT