МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 🥈🥳🥰
2026 оны наймдугаар сарын 21
Little Kickers Mongolia олон улсын франчайзыг дүүргэсэн, "Номадик Кикерс" клубийн U7 насны бяцхан тамирчид маань анхныхаа тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээний турш дөрвөн тоглолт хийхдээ нийт 13 гоол оруулж, ердөө ганцхан гоол алдаж гайхалтай тоглолт үзүүлэв.
Аваргын төлөөх тоглолтод торгуулийн цохилтоос ялагдсан ч хөвгүүд маань дараагийн тэмцээндээ улам хүчтэй өрсөлдөх нь дамжиггүй.
Бяцхан тамирчиддаа төдийгүй тэмцээн дуусан дуустал дэмжсэн ээж аав, ар гэрийнхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🥰😇🙏
Бид аваргын цомд ойртсоор...🤏